Танилцуулга
Сургалтын чиглэл
Сургалтын үйл ажиллагаа
Эрдэм шинжилгээ
Оюутны байгууллага
Оюутны дадлага
Сургалтын орчин
Хамтын ажиллагаа
 Гадаад хэлний тэнхим нь  
          2006 оны хичээлийн жилээс бие даасан тэнхимийн зохион байгуулалтанд орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Англи хэл, Эсперанто хэл, Төвд хэлний мэргэжлийн 6 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сүүлийн 5 жилд  АНУ-ын Монгол дахь Энх тайвны корпустай хамтран өөрийн сургуулийн багш оюутны англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор  мэргэжилтэн багш авч ажиллуулж байна. Тус тэнхимийн багш нар нь Монголын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх Teaching English as a foreign languages сургалт семинар болон онлайн сургалтанд хамрагдаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлж байна.


                Тэнхимийн зорилго
        Даяарчлагдсан эрин зуунд улс нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нийгэм хүмүүнлэгийн ухааны салбарт ажиллах чадвартай тус салбарын багш судлаачдыг бэлтгэх, давтан суралцах тогтолцоог бүрдүүлэх явдал юм.

Тэнхимийн эрхлэгч Н. Уранчимэг
 Боловсролын байгууллагад тасралтгүй 10 гаруй жил англи хэлний багшаар ажилласан туршлагатай магистр багш.


Англи хэлний багш Б.Хырымызы
 Залуу магистр багш.

Англи хэлний багш Angelica S.
АНУ-ын Атланта хотоос ирсэн. Дээд боловсролтой туршлагатай англи хэлний багш.

Эсперанто хэлний багш Б. Дорж
Москвагийн Дорно Дахины хүрээлэн, Ленинградын Дорно Дахины судлалын хүрээлэн, БНСУ-ын Сөүлийн их сургууль, Данхугийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

Төвд хэлний багш Д. Энхтөр
1982 онд “Занабазар”-ын нэрэмжит Гандан тэгчилэн хийдийн дэргэдэх Бурхан шашны их сургуулийг төгссөн.  Доктор, профессор

             
2008-10-31